Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрийг Сүхбаатарын одонгоор шагнав


Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулахдаа, Монгол оронд ардчилал авчралцсан партизануудын нэг Н.Гантөмөр өнгөрсөн хугацаанд ардчиллыг бэхжүүлж, нийгмийн байгуулалтыг сайжруулахын төлөө авьяас билэг, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж ирсэн хүн гэж онцлов.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэчлэлийн багийн төлөөлөл болсон Н.Гантөмөр нь Нийслэлийн Засаг даргын зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллах жил гаруй хугацаанд Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй автозам, дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж чадсан. Мөн “Гудамж” төслийн удирдах хорооны даргын хувьд анхны хурдны зам барих ажлыг эхлүүлж , хамгийн их хөдөлгөөний нягтралтай замын 19 уулзварыг өргөтгөн шинэчилж, Хүй долоон худагт байгуулагдаж буй “Монгол наадам” цогцолборын эхний ээлжийн ажлыг гүйцэтгээд байна. Цаашид метро байгуулах, хурдны 125 км зам барих,тусгай замын зорчигч тээврийн автобуснй үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ