1,6 настай хүүхэд буцалсан усанд унаж нас баржээ

ХУД-ийн дөрөвдүгээр хороонд 1,6 настай эрэгтэй Э гэх хүүхэд гэртээ тогоотой буцалсан усанд унаж түлэгдэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн ЧД-ийн долдугаар хороонд иргэн 30 настай эмэгтэй А нь согтуурсан үедээ нөхөр Б-тэй марган өөрийн хэвлий тус газар хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ