Л.Эрдэнэчимэг харж байгаа шүү
Эрхэм гишүүд ордон дотроо ийн ярьдаг болжээ. Хэдийгээр хууль баталдаг ч гэсэн хүн л юм болохоор залхуурдагсан уу, Төрийн ордны баруун жигүүрийн хоёрдугаар давхрын ариун цэврийн өрөөнд хааяа тамхилж орхидог ажээ. Түүнээс үүдсэн үү, тийшээ явж харагдсан нөхдөдөө таарсан нэг нь тун жоготой зөвлөгөө өгдөг болсон гэнэ. “Болохгүй дээ, цаана чинь Л.Эрдэнэчимэг харж байгаа шүү” гэдэг аж. Нэгэнт шийдчихсэн нөхөд нүдээ ирмэх юм уу, эргэж нэг харчихаад “үгүй л байна ш дээ” хэмээгээд одоцгоодог ажээ. Тэд ингэж байхад энгийн иргэд ч аргагүй биз ээ. “Хуулиа гэж” гэхээс өөр хэлэх үг олдохгүй юм даа.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ