Хүнд эрүүл саруул явах шиг сайхан зүйл үгүй

Тайландын “Бумрунград” олон улсын эмнэлгийг монголчууд андахгүй болсон биз ээ.
Азидаа хямд өртөгтэй бөгөөд хамгийн чанартай, түргэн шуурхай, найдвартай эмчилгээтэй гэдгээрээ алдартай энэ эмнэлэгийг сүүлийн үед монголчууд олноор зорьж очдог болоод удаж байна.
Саяхан тус эмнэлэгт эмчлүүлж эдгэрээдирсэн нэгэн эмэгтэйтэй ярилцсанаа хүргэж байна.
-Та анх ямар оноштой байсан бэ. Монголдоо эмчлүүлэх гэж үзсэн үү?
-Бөөр, давсгийг холбосон сувагт чулуу үүссэн байсан л даа.Тэгээд эхлээд Монголынхоо эмнэлгээр явсан.Монголд гурван ч удаа хагалгаанд орсон юм байна. Эхний хоёр удаа дурангийн мэс засал хийлгэсэн. Гэтэл манайхан бөөр, давсаг хоёрыгхолбосон шээсний сувагт байгаа чулууг авчихаад оёчихсон. Тэгтэо нөгөө оёдол нь эдгэхдээ шээсний сувгаа хаачихсан байхгүй юу. Ингээд би шээсээ гадагшлуулж чадахгүй болсон.Тийм учраас гурав дахь удаагаа нээлттэй хагалгаанд орсон л доо. Ингэхдээ мэс заслын дараа дотор нь утас үлдээчихсэн байсан. Энэ нь үрэвсээд үнэхээр зовиуртай байлаа. Тэгээд гурав дахь хагалгаа амжилтгүй болсон. Эмч нар “Таны бөөр ямар ч асуудалгүй эрүүл байна. Гэхдээ бөөр, давсгийг холбосон сувгийг орлуулах ямар нэгэн технологи манайд байхгүй учраас баруун талын бөөрийг авахаас өөр аргагүй” гэдэг зүйлийг надад хэлж байлаа. Тиймээс нэгэнт эрүүл байгаа бөөрөө авч үлдэхийн тулд гадагшаа явж эмчлүүлэх хэрэгтэй юм байна гэж л бодсон.
-Тэгээд Бумрунград эмнэлэгтэй яаж холбогдов. Яагаад энэ эмнэлгийг сонгож хандахаар болсон юм бэ?
-Бумрунградын олон улсын эмнэлэгт эмчлүүлээд ирсэн нэг хүний ярилцлагыг сониноос олж уншсан юм. Тэр хүн их хүнд өвчинтэй байсан ч тэнд очиж эмчлүүлээд эдгээд ирсэн байсан. Тэгээд л энэ эмнэлэгтэй холбогдсон доо.
-Холбогдоход хялбар юм уу?
-Хялбар юм билээ. Улаанбаатар хотод байдаг төлөөлөгчийн газар нь очоод л болчихсон. Би өнгөрсөн нэгдүгээр сард анх холбогдсон. Тэгээд миний өвчний түүхийг Бумрунград руу явуулсан л даа. Гэтэл хэдхэн хоногийн дараа “Баруун бөөрийг чинь авахгүйгээр эмчилж болно. Гэхдээ гурван сарын дараа хагалгаа хийнэ” гэсэн хариу ирсэн. Яагаад гэвэл би Монголдоо хагалгаанд ороод удаагүй байсан юм.Тиймээс биеийг нь тэнхрүүлж байгаад хагалгаанд оруулахаар болсон нь тэр юм билээ. Манайхан шиг эхний хагалгаа нь болохгүй бол дараагийн мэс заслыг нь үргэлжлүүлэн хийдэггүй юм билээ. Дараагийн хагалгаанд ороход биеийн байдал нь даах нь уу гэдгийг харж, хүнийхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг юм байна. Энэ нь надад үнэхээр сайхан санагдсан. Ингээд л би шууд Бумрунградад очиж эмчлүүлэхээр шийдсэн юм.
-Хэзээ явсан бэ?
-Дөрөвдүгээр сарын сүүлээр явсан. Тухайн хүүхдийн сургууль соёлын ажил, ар гэрийн асуудлаа зохицуулах гээд би өөрөө бага зэрэг хугацаа алдсан. Ийм асуудалгүй хүмүүс бол эмнэлгээс хариу ирсэн даруйд онгоцныхоо билетийг захиалаад шууд яваад очих боломжтой юм билээ.
-Очоод юу болсон бэ. Эмнэлгийнх нь үйлчилгээ хэр юм?
-Эмнэлгийн үйлчилгээний тал дээр ярих юм биш. Үнэхээр гайхалтай. Эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ гэж тэрийг л хэлдэг байх. Үнэндээ би Тайландын эмнэлэгт эмчлүүлнэ гэдэгтээ эхэндээ жаахан итгэл муутай байсныг нуугаад яахав. “Бангкок Хилтон” гэдэг киногоор нь сэтгэлдээ төсөөлж “Ийм хар тамхичин ихтэй орны эмнэлэг тийм сайн байж чадах болов уу” гэж эргэлзэж байлаа. Гэтэл тийм биш юм билээ. Намайг очиход эмч нар “нээлттэй хагалгаа хийнэ” гэж хэлэхэд дотроо айж, сэтгэл санаагаар бага зэрэг унасан. Тэр үед тэнд эмчлүүлээд явж байсан нэг эмэгтэй надад “Миний дүү битгий сэтгэлээр уна. Эднийх эмчилгээний тал дээр ямар ч асуудалгүй. Үлгэрийн юм шиг л чамайг эдгээчихнэ” гэж хэлсэн л дээ. Үнэхээр эмчлүүлээд эдгэсний дараа тэр эгчийн хэлсэн үг ямар үнэн юм бэ гэж бодсон шүү. Бумрунград эмнэлэг надад үнэхээр 100 хувь сэтгэл ханамжийн баталгаа өгсөн. Бид Монголдоо үзүүлэхийн тулд өглөө эрт 08,00 цагаас эхэлж дугаарлаад ляадаг билээ дээ. Тэгээд үзүүлж чадахгүй бол танил тал хайгаад гүйдэг шүү дээ. Харин Бумрунградад бол өөр. Тэр эмнэлэгт ажилладаг хүн болго хүний төлөө л ажилладаг. Эмнэлгийн ажилтан ямар байх ёстой юм, ажилдаа яаж хариуцлагатай ханддаг юм, хүнийг яаж эмчилдэг вэ гэдгийг үнэхээр харуулж чаддаг юм билээ.
-Хагалгаа хийлгээд та хэд хоногийн дараа хөл дээрээ боссон бэ?
-Тэнд нэг гайхалтай зүйл нь аливаа мэс засал хийлгэсний дараа ямар ч шарх сорви үлддэггүй юм билээ. Мэс заслын дараа шарх сорвио цэвэрлүүлж, боолт солиулах зэргээр эргэж хургах шаардлагагүй нь сайхан санагдсан. Намайг хагалгаа хийлгэсний дараа эмнэлэгт долоо хоног хэвт гэсэн. Гэхдээ би гурав хоноод л эмнэлгээс гарчихсан шүү. Үүнээс хойш зочид буудалдаа дэглэмээ сахисан. Миний хувьд хувиараа бизнес эрхэлдэг. Үсчин гоо сайхан ажиллуулдаг. Одоо эрүүл саруул ажлаа хийгээд явж байна. Үнэхээр бие өвдөж, Монголдоо эмчлүүлж байна гээд нэг жилийн хугацаа алдсан. Тэгээгүй шууд анхнаасаа Бумрунградад хандсан бол ердөө долоо хоногийн дотор л эмчлүүлэх байсан гэж боддог юм. Бумрунград эмнэлгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт надтай холбогдож, миний “нүд, чих” болж байсанУндралдаа үнэхээр баярлаж явдгаа хэлье. Мөн Бумрунград эмнэлэгт Даваасүрэн эмч надад маш их тусалсан. Тиймээс энэ хүмүүстээ болон Бумрунград эмнлэгийнхээ хамт олонд маш их баярлаж байгаагаа хэлье. Хүнд эрүүл саруул өвчин зовлонгүй явах шиг жаргал байдаггүй юм байна. Тиймээс намайг эрүүл саруул болгож өгсөн алтан гартнууддаа баярлалаа.
-Одоо таны биеийн байдал ямар байгаа вэ?
-Би Монголд гурван удаа хагалгаанд орсон гэдгээ дээр хэлсэн. Тэгээдби өөрөө шээж чаддаггүй байлаа. Миний хавиргыг цоолж суваг гаргаад түүгээр шингэнээ гадагшлуулдаг байсан юм. Эмч нар “Энэ нь эрүүл мэндэд хор нөлөөгүй” гэж хэлдэг байсан л даа. Гэхдээ Бумрунградад очоод үзүүлэхэд шингэнээ ингэж гадагшлуулснаас үүдэж,байруун бөөрний үйл ажиллагаа 20 хувиар алдагдсан байна гэсэн шинжилгээний хариу гарсан. Одоо энэ уургаа нөхөхөөр сайн гэсэн ургамал, эм танг ууж өөрийнхөө хэмжээнд хичээж байна.Үүнээс өөр надад ямар чзовиур байхгүй болсон. Ямар ч байсан бөөрөө авахуулаагүй, шээсээ хэвийн гадагшлуулдаг боллоо.Бумрунград эмнэлэг хагалгаа хийж, бөглөрчихөөд байсан шээсний сувгийг нээхдээ дотор нь нэг гуурс тавьсан байсан. Үүнийг гурван сарын дараа дурангийн мэс заслаар авахуулаарай. Энэ мэс заслыг Монголдоо хийлгэж болно” гэсэн юм. Гэхдээ нэгэнт найдвартай нь дээр гээд сая наймдугаар сард Бумрунградад очоод энэ гуурсыг авахуулчихаад ирлээ. Гуурс авахуулах ажиллагаа ч амжилттай болсон. Бумрунград эмнэлгийнхэн үнэхээр ажилдаа хариуцлагатай юм билээ. Эмчлүүлэхээр очсон хүний биед бүх шинжилгээг хийж, ямар нэг бактери байх юм бол түүнийг нь урьдчилан устгаж эмчилний дараа хагалгаанд оруулдаг. Тийм болохоор хагалгааны дараах хүндрэл гэдэг зүйл байдаггүй юм билээ.
-Төлбөр мөнгөний хувьд ямар байдаг юм бол?
-Би гадагшаа эмчлүүлэхээр хөөцөлдөж байхдаа хэд хэдэн эмнэлгийн үнэ ханшийг судалж үзсэн. Германд байдаг хүнээс асуухад тэндхийн эмнэлгийн үнэ ханш өндөр. Эмчлүүлэх тухай санасны ч хэрэггүй юм билээ.Солонгосын эмнэлгээс ирүүлсэн эмчилгээний үнийн санал ч өндөр байсан. Тэнд надад эхний удаад 12 мянган ам.доллараар хагалгаа хийнэ гэсэн. Гэтэл Бумрунградад эхний хагалгааг найман мянган ам.доллараар хийлгээд ирсэн.Гуурс авах мэс заслыг Солонгосын эмнэлэг гурван мянга орчим доллараар хийнэ гэсэн.Харин би Бумрунградад 500 гаруй ам.доллараар л гуурсаа авахуулсан шүү.
-Хамаагүй хямд байна шүү?
-Тийм. Ер нь Монголдоо эмчилгээгүй гэсэн үг сонссон хүмүүс ихэнх нь Бумрунградад очиж эмчлүүлээд эдгэрээд ирдэг юм шиг санагдсан. Боломжтой хүмүүс нь жилд нэг удаа тэнд бүрэн шинжилгээ хийлгэдэг юм билээ. Тайландад байхад өртөг зардал ч бага санагдсан шүү. Эмнэлэгтээ олон үндэсний хоол хийдэг газартай. Тиймээс эмчлүүлэгчдэд хоол хүнс нь таарахгүй гэх асуудал байхгүй юм билээ. Гэхдээ хоолны бизнес эрхэлдэг хүмүүстэнд очоод монгол хоолоо хийгээд Бумрунградад эмчлүүлж байгаа монголчууддаа үйлчилбэл зүгээр санагдсан. Яг тийм зүйл байхгүй юм билээ.
-
М.ЦЭЦЭГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ