Буу алдаж хүний аминд хүрсэн хэрэг дахин гарлаа


Өнгөрсөн амралтын өдөр буу алдаж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг дахин гарлаа. Тодруулбал, Дорнод аймагт 24 настай эрэгтэй Н гэгч ан хийж явахдаа буу алдаж, хамт явсан найз 25 настай Н-ийг хөнөөсөн байна. Тиймээс аймгийн цагдаагийн хэлтсээс Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тус зүйл ангидбусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. Өмнө нь Хэнтий аймагт зургаан настай хүүхдүүд буу алдаж нэгнийхээ аминд хүрч байсан. Иймд цагдаагийн байгууллагаас галт зэвсэгтэй болгоомжтой харьцахыг анхааруулж байна
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ