Хүүхдэд хайртайгаа ийн зарлажээ

Төсвийн төсөл хэлэлцэж байхад олон асуудал толгой эргүүлэх нь мэдээж. Нэгэн удаа хүүхдийн мөнгө яригджээ. Түүнийг хэрхэн олгох талаар янз бүрийн санаа гишүүдийн дотор байсан ч гаргахыг хэн хүсэх билээ. Хэрэв тэгвэл хүүхдэд аллергитэй, тэднийг ад үзэгчдийн нэг хэмээгдээд, дараагийн сонгуулиар гарах боломжоо алдах нь ойлгомжтой. Хичээлээ давтаагүй сурагч “намайг л битгий дуудаасай” хэмээн ширээн доогуураа шургах нь холгүй болдог шиг, мань гишүүд ч доошоо хараад таг дуугүй сууцгааж. Гишүүн С.Дэмбэрэл гэнэт “Хүүхдийн мөнгийг хавтгайруулалгүй, хэрэгтэй хэсэгт нь өгье” гэсэн байна. Гэнэт хэрэг бишдсэнийгойлгонгуутаа “Энэ нь хүүхдээ жинхэнэ хайрлаж байгаа хэрэг” гээд хоолой нь цахиртжээ.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ