16 давхраас унасан ч амьд үлджээ


Хөдөлмөр аюулгүйн байдал хангаагүйгээс болж унаж бэртэх, цаашлаад амь насаа алдах хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт барилгын ослоор нэг хүн бэртэж, ГССҮТ-д хүргэгджээ. Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хороонд баригдаж буй барилгын 16 давхраас 50 гаруй насны эрэгтэй унажээ. Азаар 13 давхарт тогтож амьд үлдсэн байна. Одоогоор биеийн байдал тааруу ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ