Скайтел компанийн Телемакс хэрэглэгчдээ үл тоодог болжээ

"Телемакс Коммуникэйшн" компани хэрэглэгчдээ үл тооодог, нэг бол ялгаварлаж ажилладаг болжээ.
Манай улсад интернэтийн хэрэглээ өдөр ирэх тусам ихсэж байгаатай зэрэгцэн интернэтийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд олноороо бий болсон.
Тэд сүржин үг, сайхан уриа лоозонгоор реклам хийж хэрэглэгчдээ татдаг ч ачир дээрээ "мөнгө л олж байвал бусад нь..." гэсэн сэтгэхүйгээр ханддаг нь харамсалтай.
Үүний нэг жишээ нь "Телемакс" болсон бололтой. Телемаксын модем хэрэглэгч Орбит орчмын иргэд сүүлийн сар гаруйн хугацаанд төлбөрөө төлсөн үйлчилгээгээ авах нь бүү хэл интернэт гэдгийг мартах шахаж байна.
Толгойтын өртөө орчимд байрлах Телемаксын антенн эвдэрсэн, эсхүл антенн байршдаг өртөөний барилгын дээвэрт засвар хийж байгаа гэх үл ойлгогдом шалтгаанууд хэлэн үйлчлүүлэгчдээ хулхидсаар байна гэх гомдлыг манай сайтад эдний хэрэглэгчид гомдол гарган хандсан юм.
Төлбөр нь гараад нэг ч хонуулалгүй интернэтээ таслаж хуншгүй загнадаг хэрнээ гарсан эвдрэл гэмтлээ хэзээ засагдаж хэвийн болохыг мэддэггүй, учрыг нь асуухад зүгээр л гэмтэл гарсан, хэзээ хэвийн болохыг нь мэдэхгүй хэмээн бүдүүн зүрхтэйгээр хэрэглэгчдийнхээ өөдөөс хэлж чаддаг аж.
Үнэхээр ч "Телемакс Коммуникэйшн"-ий ресепшн рүү залгаж асуухад хэзээ хэвийн болохыг нь мэдэхгүй хэмээх бүдүүлэг хариултаа давтах юм.
“Интернэтийн бодит эрх чөлөө” гэсэн уриатай “Телемакс Коммуникэйшн” ХХК нь сүлжээндээ өргөтгөл хийлээ хэмээн рекламдаж модемдоо өндөр хямдрал зарлаж талх шиг зарж эхэлсэн.
Тэгвэл тэр модемыг нь худалдаж авсан Орбит орчмын хэрэглэгчид нь шогширсоор сууна. Аль эсхүл хотын захын хэрэглэгчид гэхээр ялгаварлан гадуурхаж тоодоггүй юм болов уу хэмээх аж.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ