“Хүний эрх ба бэлгийн цөөнх” сургалт болжээ

Ийм нэртэй сургалтыг “Оюуны дархлаа” ТББ-аас холбогдох газруудтай хамтран саяхан хийжээ. Сургалт зөвхөн сэтгүүлчдийн дунд болжээ. Учир нь тэдний эрхийг хамгаалах үйлсэд хэвлэлийнхний үүрэг их, нэр томьёо, зарим баримтыг зөв бичих хэрэг гардаг зэргээс ийн шийдсэн байна. Жишээлбэл, ЛГБТ буюу лесби, гэй, бисексуал, трансжендэр хүмүүс гэхийг монголчилж, товчилж болдоггүй юм байна. Тиймээс шууд хэрэглэхээс аргагүй гэх мэтийг ярьжээ. ДЭМБ –аас тэднийг аль 1992 онд өвчтөн, гажиг хүмүүс биш гэдгийг тунхаглачихаад байхад манайд одоо ч эрх нь зөрчигдсөөр байгааг ч хэлэлцэн аж.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ