Сэтгүүлчдийн дуу өнөөдөр "амилна"

Монголын дууны шүлэг, аяд гаршсан утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат хамтран нэгэн шинэ уран туурвижээ.
Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд болж буй “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам”-ын зохион байгуулагчид нь салбарынхаа дуутай болох санааг гаргаж, уран бүтээлчдэд хүсэлт хүргүүлсэн нь ийнхүү бүтээл болон амилжээ. Уг дууг МУСТА Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдтэй хамтран өнөөдөр болох тоглолтын үеэр дуулах юм. Ингээд сэтгүүлчдийн шинэ дууны үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

“БИ ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ”

Эрх чөлөө миний хөх тэнгэр

Эх орон миний хөрст дэлхий

Элгэн түмэн миний эрдэнийн шүтээн

Энэ биеэрээ би үнэний дуу хоолой

Шударга ёс миний зан чанар

Шулуухан үг миний мөн чанар

Олны төлөө гэх нь миний хүн чанар

Он цагтаа би үнэний дуу хоолой

Би хил хязгааргүй эрх чөлөөний тэнгэр

Би хэлсэн шиг хэлэх шударга үнэний тэнгэр

Би эрх чөлөөнд дуртай жирийн монгол сэтгүүлч

Би эх орондоо хайртай жинхэнэ монгол сэтгүүлч

Бид үнэний дуу хоолой

Цаг хугацаа миний зан чанар

Цадиг түүх миний мөн чанар

Үе үеэ мөнхлөх нь миний хүн чанар

Үгэн хуягтай би үнэний дуу хоолой

Би хил хязгааргүй эрх чөлөөний тэнгэр

Би хэлсэн шиг хэлэх шударга үнэний тэнгэр

Би эрх чөлөөнд дуртай жирийн монгол сэтгүүлч

Би эх орондоо хайртай жинхэнэ монгол сэтгүүлч

Бид үнэний дуу хоолой

Г. Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ