Н.Энхбаярын бие муудаж, намынхаа гишүүдийг цуглуулсан гэнэ

Гурван шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Харин намынхан нь түүнийг хэлмэгдүүлсэн хэмээн жагсаал цуглаан зохион байгуулж байгаа юм.
Тэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг дуустал жагсахаар төлөвлөөд байгаа билээ. Харин өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг өлсгөлөн зарласан гэх мэдээлэл цацагдав.
Уг мэдээллийг дагуу ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг уулзаж, өлсгөлөн зарлахгүй байхыг зөвлөсөн хэмээн эх сурвалж мэдээлсэн юм. Ингэснээр Н.Энхбаяр өлсгөлөн зарлахгүй байх шийдэлд хүрсэн гэлээ. Хэдийгээр тэрээр албан ёсоор өлсгөлөн зарлаагүй ч хоол ундаа олигтой идэж уухгүй байгаа аж. Иймээс өчигдөр бие нь гэнэт муудсан талаар МАХН-аас мэдээлэв. Түүний биеийг муудсан мэдээг сонссон даруйд МАХН-аас Засгийн газарт байгаа гишүүд, намын гишүүд дэмжигчид нь эмнэлэгт цугларсан байна. Одоогоор түүний биеийн байдал хэвэндээ байгаа аж. Мөн намынхан нь ч жагсаалаа үргэлжлүүлсээр байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ