Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр 11.30 цагт "МN" мэдээллийн төвд 11.00цагт Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуны “Цахим болор цом” яруу найргийн наадмын талаарх мэдээллийг сонирхоорой.

11.30 цагт “Хоол хүнс 2013” үзэсгэлэн яармаг ирэх сарын 1-3-нд болохтой холбогдуулж зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Өнөөдөр 11:00 цагаас ХУД-ийн 5 дугаар хорооны Яармаг худалдааны төвийн гадна талбайд "Их хотын хямдралтай" худалдаа, үйлчилгээг зохион байгуулах гэж байна.
Монголд тархины цус харвалтын тоо жилээс жилд улам нэмэгдэж тахир дутуу болох, нас барагсдын тоо эрс олширч байгаатай холбогдуулан өнөөдөр 13:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Эрүүл мэндийн яам, Харвалтын нийгэмлэг, I, III эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.

Өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс, “Дүүхээ 2” худалдааны төвийн гадна талбайд “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” худалдаа болно.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ