Чуулга уулзалтууд өндөрлөлөө


АОХН-ийн сайд нарын долдугаар хурлын үеэр өрнөж буй таван сэдэв бүхий чуулга уулзалтууд өнөөдөр 10:30 цагт өндөрлөлөө. Хуралдааны үеэр 29-ний өдөр болох гол хуралд зөвлөмж хүргүүлэхээр болсон байна. Өчигдөр эдгээр таван чуулганы гол, гол сэдвүүд хэлэлцэгдсэн бөгөөд төлөөлөгчид өнөөдөр гаргах зөвлөмжийг баталжээ. Парламентчид, залуус, бизнес, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн гэсэн таван чуулга уулзалтын гол сэдэв нь авилгатай холбоотой байсан юм. Ийнхүү нийт таван сэдэвт хуваан чуулах явц Литва улсад болсон хурлаас хойш тогтсон бөгөөд өнгөрсөн хурлаар эмэгтэйчүүдийн ардчилалын тухай салбар чуулга уулзалт болгон салгаж байгаагүй юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ