Д.Зоригт намдаа эргэж ирэхгүй

МАН-ын XXVII Их хурал үргэлжилж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх намын Их хуралдаа оролцоогүй бөгөөд алс хол Австрали улсаас мэндчилгээ дэвшүүлсэн. Харин Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт намын Их хуралд оролцох нь байтугай сураг нь ч гарсангүй. Тэрбээр сайдын суудлаас буусан даруйдаа АНУ-руу явсан. Намын нөхөд нь эмчилгээнд явсан гэдэг ч сайд байхдаа хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхээс зугтаж АНУ-д орогнож байгаа ч гэж ярьдаг. Ямартай ч тэрбээр намдаа эргэж ирэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ