“Айст Монголиа”-гийн залуус илүүрхэв

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам”-ын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр “Улаанбаатар” чуулгын байранд амжилттай болж өндөрлөлөө.
Наадмыг сурвалжлахаар очсон сэтгүүлч миний бие үзэг нэгт нөхдийнхөө авьяасыг хараад үнэхээр бахархсанаа хэлэх хэрэгтэй. Тэнд нэг хүн л гэхэд хэд хэдэн төрөлд өрсөлдөж, авьяаслаг сэтгүүлч гэдгээ нотлон харууллаа. Тухайлбал “Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа дууны төрөлд дэд байр, хөгжмийн төрөлд гуравдугаар, язгуур урлагийн төрөлд хоёрдугаар байр эзэлсэн юм.
Харин уран уншлагын гранпри шагналыг “ETV” телевизийн хөтлөгч, редактор Я.Болорчимэг, язгуур урлагийн төрөлд гранприг Соён гэгээрүүлэгч телевизийн хөтлөгч М.Амаржаргал, хөгжмийн төрлийн гранприг мөн М.Амаржаргал, бүжгийн төрлийн гранприг “Айст Монголиа” телевизийн цоглог охидын хамтлаг, багийн мэндчилгээний гранприг “Айст Монголиа” телевизийн хамт олон, гоцлол дууны төрлийн гранприг Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч, редактор Г.Болор нар хүртэж, цом, мөнгөн шагнал, “Дархан нэхий” ХХК-иар үйлчлүүлэх 300 мянган төгрөгийн эрхийн бичгээр шагнуулсан юм.
Уг наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монголын сэтгүүлчдийн эвлэлийн, санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.Urlag.mn сайт ажиллаж байгаа юм. Түүнчлэн тус наадмыг хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
Наадамд урилгаар Хурд хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, Uvertura хамтлаг, ҮДБЭЧ-ын морин хуурч, уртын дуучид оролцож, сэтгүүлчиддээ мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Уран уншлагын төрөлд:
Тэргүүн байр - “ETV” телевизийн нэвтрүүлэгч, редактор Я.Болорчимэг.
Дэдбайр - “Айст - Монголиа” телевизийн уран бүтээл эрхэлсэн орлогч захирал Т.Байгальмаа.
Гутгаар байр – МҮОН-ийн “Шинэ Монгол” чөлөөт радиогийн нэвтрүүлэгч А.Алтанхүү,
Тусгай байр - “Хэнтийн мэдээ” сонины сэтгүүлч Д.Бат-Эрдэнэ.
Хөгжмийн төрөлд:
Тэргүүн байр -“Соён гэгээрүүлэгч” телевизийн хөтлөгч, сэтгүүлч М.Амаржаргал.
Дэд байр - “Хэнтийн мэдээ” сонины түгээгч Д.Одгэрэл.
Гутгаар байр -“Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа.
Тусгай байр -“Айст Монголиа” телевизийн орос хэл дээрх хөтөлбөрийн хөтлөгч Э.Мөнхбаяр.
Язгуур урлагийн төрөлд:
Тэргүүн байр -“Соён гэгээрүүлэгч” телевизийн хөтлөгч, сэтгүүлч М.Амаржаргал.
Дэд байр - “Хэнтийн мэдээ” сонины “Хамтлаг”
Гутгаар байр - “Улс төрийн тойм” сонины сэтгүүлч Л.Баатархүү.
Тусгай байр - “Монголын үнэн” сонины “Хамтлаг”
Тусгай байр -“Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа.
Тусгай байр -“ТВ9” телевизийн нэвтрүүлэгч, редактор Гантуяа
Багийн мэндчилгээний төрөлд:
Тэргүүн байр - “Айст -Монголиа” телевизийн хамт олон
Дэд байр - “Зар мэдээ” сонины хамт олон
Гутгаар байр – “Хэнтийн мэдээ” сонины хамт олон
Бүжгийн төрөлд:
Тэргүүн байр - “Айст -Монголиа” телевизийн бүжгийн хамтлаг
Дэд байр - “Эмэгтэйчүүд.мн” сайтын сэтгүүлч Н.Сувд-Эрдэнэ
Гутгаар байр - “Тэнгэрлэг FM-103.6”-ын Ц.Эрдэнэ-Очир
Тусгай байр -“Айст -Монголиа”телевизийн сэтгүүлч Х.Дөлгөөн
Дууны төрөлд:
Тэргүүн байр – МҮОНР–ийн сэтгүүлч Г.Болор
Дэд байр-“Соён гэгээрүүлэгч телевиз”-ийн орчуулагч Ш.Цэнджав
Гутгаар байр - "ETV" телевизийн дууны найруулагчЖ.Бурмаа
Тусгай байр- “Business focus” сэтгүүлийн сэтгүүлчМ.Мөнгөншагай
Тусгай байр- “Newsportal.mn” сайтын ахлах менежер А.Бямбабаатар
Тусгай байр- “Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа нар тодорлоо.
Б.Цовоо






























































СЭТГЭГДЭЛ БИЧИХ