Таксины жолоочийн аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд шилжих шөнө таксины жолооч залуу үйлчлүүлэгчийнхээ гарт амиа алдсан талаарх мэдээллийг бид та бүхэнд хүргэж байсан. Тэгвэл талийгаачийг хөнөөсөн сэжигтнийг долоо хоногийн турш отолт хийж баривчилжээ.
Сэжигтэн Б гэгч нь өмнө нь бас гэмт хэрэг үйлдэж байсан нэгэн аж. Тэрээр таксины жолоочийг хэд хэдэн удаа хутгалж хөнөөснийхөө дараа цогцсыг нь машинаар нь дайрч орхисон байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ