Хоол бол эмчилгээ

ХСҮТ-ийн Хоол судлалынхан цайны газартайгаа хамтран ийм сэдвээр сургалт хийжээ. Хоол бол эмчилгээ гэдэг нь уг нь тийм ч шинэ юм бас биш л дээ. Бүр МЭӨ эртний Грэгийн эмч нар, дорнын уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд мянган дамнуулаад яриад ирсэн зүйл билээ. Тэр дундаа монголчуудын хамгийн сайн мэддэг сэдэв. Энэ талаар гайхалтай амжилт олсныг судлаачид тэмдэглэсэн нь өчнөөн. Бидний хоол тэр чигтээ эм гээд хэлчихэд ч буруудахгүй байх. Гэхдээ дээрх төвийнхөн үүнийг сэргээсэн нь сайн хэрэг болжээ. Ялангуяа халдварт бус өвчтэй хүмүүст тустай нь мэдээж. Сургалтаар өвчтнүүдэд зөвлөгөө өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ