Аси "Үхлийн симфони" "тогложээ"

“Шинэ үе” продакшны жүжигчин Р.Алтансүх буюу Аси, “Оюунлаг” продакшны залуу уран бүтээлчидтэй хамтран нэгэн аймшгийн кино бүтээжээ. Шотландын зохиолч Роберт Луисын “The Bottle Imp” зохиолоос сэдэвлэсэн “Үхлийн симфони” адал явдалт аймшгийн кино энэ сарын 31-нд нээлтээ хийх юм байна.
Тус киноны уран бүтээлчид Тэнгис кино театртай хамтран нээлтийн үеэр олсон бүх орлогоо өвчиндөө шаналж буй н.Мөнхзаяа охины эмчилгээний зардалд нэмэрлэх юм байна. Энэ жил дөнгөж хоёрхон настай н.Мөнхзаяа охин тархины эвэрхийтэй гэсэн оноштой.
Тэрээр ээжтэйгээ Хөвсгөл аймгийн Хатгал сумаас ирсэн бөгөөд охин өсөж том болохын хэрээр нүүрэн дээрх ургацаг нь томорч, үзэгдэх орчин хязгаарлагдахаас гадна хамарт нь даралт өгснөөр амьсгалахад ч хүндрэлтэй байгаа юм. Охиныг монголд эмчлэх боломжгүй бөгөөд Солонгос улс руу хагалгаанд явуулахад 200 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа аж.
Мөн сонирхуулахад тэд киноныхоо нээлтийн өмнө Халловены баярын арга хэмжээ зохиох гэнэ. 12:00 цагаас болох энэ үйл ажиллагааны дараа 15.00 цагаас Үхлийн симфони киноны нээлт болох юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ