Японы Ерөнхий сайд осолд оржээ

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр зам тээврийн осолд оржээ. Токиогийн нэгэн төв хороололд болсон энэ хэрэг явдлын уршгаар японы Засгийн газрын тэргүүн ба түүний бие хамгаалагчдын хөсгийг оролцуулан таван машин осолдсон байна. Азаар Ерөнхий сайд Абэ ямар нэгэн гэмтэл аваагүй байна. Харин Ерөнхий сайдын суусан машинаас өөр машинд сууж явсан хоёр бие хамгаалагч нь бэртсэн тухай мэдээлсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ