Монгол охидыг Японд зуучилсан этгээдүүдийг олж тогтоолоо

Энэ сарын эхээр Японы нэгэн сэтгүүлд Монгол охидын зураг нийтлэгдлээ хэмээн зарим сайтуудаар мэдээлсэн. Харин уг үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газраас сайтууд эх сурвалжаа бүрэн шалгалгүй Япон улсад манай охид эмэгтэйчүүд биеэ үнэлж байгаа мэтээр мэдээлэл тараасан гэсэн юм. Мөн гэнэн томоогүйдээ Япон жуулчинд зургаа даруулсан охидуудын хувьд энэ нь маш хүнд дарамт болсныг ч анхааруулсан. Түүнчлэн ЭЦГ-аас Япон улсын иргэн болон тэдгээрт зуучилж, Монгол охидуудын зургийг даруулсан этгээдүүдийг олж тогтоожээ. Тиймээс уг мэдээлэл нийтлэгдсэн сайтуудад хүсэлт хүргүүлж устгуулах арга хэмжээг авсан бөгөөд бусдын нэр төрд халдахгүй байж, цахим сүлжээнээс хэрэв бүрэн алга болоогүй бол дээрх мэдээллийг тараахгүй байхыг ЭЦГ-аас анхаарууллаа.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ