Дуучин A Cool машинд мөргүүлжээ


Дуучин А Cool өчигдөр орой зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлжээ. Тэрээр замын цаана байсан машин руугаа явж байгаад ийнхүү мөргүүлсэн байна. Түүний биеийн байдлын талаар утсаар тодруулахад “Зам хөндлөн гарах гэж яваад машинд мөргүүлчихлээ. Биеийн байдал гайгүй байгаа” гэлээ. Хэдийгээр ил харагдах гэмтэл байхгүй ч дотуур гэмтэлтэй байж болзошгүй байгаа аж. Тиймээс холбогдох шинжилгээнүүдээ өгч байгаа юм байна. Мөн удахгүй тоглолт нь болох гэж байгаа учраас тэрээр ихэд шоконд оржээ. Түүнийг тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 15, 16-нд болно.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ