Шилдэг заах арга зүйч багш шалгаруулав
Төвийн бүсийн арга зүйн төвөөс Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дадлагын сургалтын хүртээмж, үр өгөөжийг сайжруулах, төгсөгчдийн ур чадварыг дээшлүүлэх,чадамжид суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлэх зорилгоор“Шилдэг заах арга зүйч багш” шалгаруулах уралдааныгСэлэнгэ аймгийн Зүүнхараа МСҮТ-д зохион байгууллаа. Уралдааныгдадлагын болон онолын сургалтын төрлөөр явуулж, шилдгүүдээ тодруулсан юм.
Уралдаанд төвийн бүсийн 13 сургуулийн 23 багш оролцож, заах ур чадвараа сорьсноос онолын хичээлийн төрлөөр Зүүнхараа МСҮТ-ийн зах зээлийн эдийн засаг, бизнес эрхлэлтийн багш Р.Мөнхжаргал тэргүүлж, Төв аймгийн Баянчандмань МСҮТ-ийн математикийн багш Б.Эрдэнэжаргал удааллаа. Дадлагын хичээлийн төрлөөр Төв аймгийн МСҮТ-ийн тогооч багш М.Нансалмаа шаргарч, Дархан-Өргөө ПТК-ийн гагнуурын багш С. Бүрэнжаргал хоёрдугаар байрт орсон байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ