Моод Монгол хэлийг мартагдуулж байна

Өвөг дээдсээс үлдээсэн агуу их бичиг соёл байхад түүнийгээ ашиглаж чадахгүй, харь хэлийг хазгай муруй сурчихаад түүнийгээ шүтэх нь хэр зөв бэ? “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” хэмээн Төрийн соёрхолт яруу найрагч З.Доржийн мөрт товч бөгөөд тодорхой голыг нь олоод хэлчихсэн байх юм. Хэлээ мартсан Монгол хэр удаан оршин тогтнох вэ. Саяхан манай хамаатан “Хөдөөнөөс хотод орж ирээд соёл гэдгийг ёстой нэг үзлээ”гэж ирээд л элдэв гадаад нэртэй газруудыг ямар байгууллага гэдгийг нь мэдэхгүй, мэдэхгүй гэж дээ ойлгохгүй явж байгаад үсчний газрыгцайны газартай андуурлаа гэж хөглөснөө ярьсан юм. Нээрээ заримдаа гадаадын оронд очсон мэт санагддаг шүү.Гудамжаар угсрах солонгос, хятад хоолны газрууд бүгд гадаад эзэнтэй. Хаяг реклам нь бас тэр хэлээрээ. Өөрийн эх орондоо амьдарч байж гадаад хэлээр бичсэн хаягийг тааж ядан явах нь ямар өрөвдмөөр юм бэ. Тусгаар тогтносон ард түмний хувьд уламжлалт өв соёл бичиг үсэг ёс заншилаараа бусад үндэстнээс онцгойрч ялгарч байх зайлшгүй шаардлагтай. Дэлхийн даяарчлалаас үүх түүхээ, ёс заншилаа авч үлдсэн улс л эцсийн дүндээ улс шиг улс байж, үнэ цэнээ илүү хадгалах учиртай.
Х.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ