Архи өгсөнгүй гэж гурван хүнийг хүйтэн мэсээр гэмтээжээ

Өчигдөр СБД-ийн 12-р хорооны иргэн 32 настай эрэгтэй Ө-г БНХАУ-н иргэн 33 настай эрэгтэй L Y N нь ажлын байранд архи ууж болохгүй гэсэн шаардлага тавьсанаас хоорондоо маргалдаж зүүн хацрыг нь хүйтэн мэсээр зүсэж танхайрсныг таслан зогсоож СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн СХД-ийн наймдугаар хороонд иргэн 37 настай эрэгтэй Б нь гэртээ согтуугаар архи өгсөнгүй гэх шалтгаанаар хамт байсан иргэн 33 настай эрэгтэй Б-гийн зүүн чамархай, 31 настай эрэгтэй Б-гийн зүүн гарын сарвуу, иргэн 33 настай эрэгтэй М-ийн хэвлий тус газарт нь хүйтэн мэсээр зүсэж танхайрсныг таслан зогсоож СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ