Согтуугаар гэрийнхээ тагтнаас унаж нас барав

Өчигдөр БГД-ийн 12-р хорооны 5а байранд амьдрах иргэн гурван давхраас унаж амиа алджээ. Тодруулбал 47 настай эрэгтэй Д нь согтуурсан үедээ гэрийнхээ тагтаар буух гэж байгаад унаж нас барсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ