Их хотын хямдралаар "Мах Маркет"-ын 50 тонн мах худалдаалагдлаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй хамтарч Нийслэлийн 374 жилийн ойн өдрөөр “Урамтай урамшуулалтай, хэмнэлттэй хямдрал” худалдаа үйлчилгээг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцсон юм. Хямдралын үйл ажиллагааг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “Улаанбаатар хотын үүсгэн байгуулагдсан 374 жилийн ой тохиосон баярт өдөр болж байна. Энэ өдрийг бид бүхэн тэмдэглэхдээ нийслэлчүүдийг баярлуулсан үйл явдал зохион байгуулах ёстой гэж үзээд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч “Их хотын хямдрал”-ыг зохион байгуулж байна. Энэ ойн өдрөөр нийслэлийн долоон газар хямдарсан үйлчилгээ үзүүлж байгаа. Цаашид уламжлал болгон зохион байгуулах хямдралтай худалдаанд идэвхитэй оролцож үйлчлүүлээрэй.

Би ч гэсэн хямдралтай худалдаанд яарч байна” хэмээн цан цохисноор нийслэл даяар хямдрал өрнөсөн юм.

Чингисийн талбайд болсон нээлттэй давхцаж бүх дүүргүүдэд мөн нэгэн зэрэг хямдралын үйл ажиллагааг эхэлсэн. АНУ-ын Зул сарын баярын өмнө болдог шигбараа, бүтээгдэхүүний хямдрал манай нийслэлд анх удаагаа зочиллоо. Их хотын хямдралын арга хэмжээнд 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож бараа, бүтээгдэхүүнээ 5-30 хувь хямдруулсан юм. Ингэхдээ Хан-Уул дүүргийн V хороо Яармагийн худалдааны төвийн гадна талбайд, Баянзүрх дүүрэг IV хороо, Чингэлтэй дүүргийн XII хорооны “Нарантуул-2” худалдааны төвийн гадна талбайд, Баянгол дүүрэг Энэбишийн гудамж, Сонгинохайрхан дүүргийн “Дүүхээ” төвийн урдах талбайд тус тус зохион байгуулсан юм.

Цагийн дотор 2 тонн мах зарагдсан гэв

Хямдралтай худалдаанд иргэд маш ихээр ирж үйлчлүүллээ. Энэ өдөр хямдарсан бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнээс иргэд хамгийн ихээр дараалал үүсгэсэн хямдрал нь махны худалдаа байлаа. “Хүчит шонхор” ХХК болон “Махмаркет” ХХК тус тус махны хямдралыг үзүүлсэнюм. Энэ өдөр махыг 30 хувь хүртэл хямдралтай үнээр зарж байв. “Махмаркет” ХХКнэг кг хонины мах 3700 төгрөг, ямааны мах 2700, дайварын таташ 1100, хонины толгой 3000, элэг 1000, зүрх 3500, умс кита 3800 төгрөгөөр зарсан юм. “Махмаркет” ХХК нийслэлийн таван газар 50 тонн махыг хямдралтэй үнээр зарсан гэнэ. Хямдрал эхлээд дөнгөж цаг болж байхад Чингисийн талбайд зарагдаж байсанхоёр тонн мах зарагдаад дуусчихсан, ахиад нэмэлт мах ирж байсан юм. Тэнд хоёроос гурван давхар дараалал үүсч, цагдаа нар хэдэн давхар дараалал үүсгэсэн иргэдийг нэг эгнээнд оруулж байв. Тэнд голдуу өндөр настангууд харагдсан. Ингэж хямдарсан дээр нь жоохон мах бэлдээд авах юмсан гэсэн иргэд олон байлаа. Мөн “Хүчит шонхор” худалдааны төв махны хямдарсан худалдааг зохион байгуулсан юм. Тус худалдааны төвийнхөн шинэхэн ирсэн хонь, ямааны махаар зад хямдралд оролцсон юм. Хүчит шонхор худалдааны төв зах зээлийн үнээс 400 төгрөгөөр хямдруулж хонины мах кг нь 5500 төгрөг, ямааны мах 4500 төгрөгөөр зарагдаж байсан юм. Иргэд хямдралын талоноор үйлчлүүлж, өвөө эмээ нар ганц олдож байгаа боломжийг алдмааргүй байна хэмээн залуучуудыг загнаж байгаад урдуур нь орж махаа худалдаж авч байсан юм. Энэ үеэр зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.

СХД-ийн XIV хорооны иргэн Б.Мягмар: Нийслэл хотын ойн арга хэмжээний нээлтийг үзэх гэж ирлээ. Талбай дээр хямдралын үйл ажиллагаа болно гэж сонсоогүй байсан юм. Би тавь наслахдаа Монголд бараа бүтээгдэхүүнингэж хямдарч байгааг хараагүй юм байна. Ийш тийшээ сонирхож явлаа. Тэгээд хэдэн төгрөгөөрөө мах худалдаж авлаа. Энэ үйл ажиллагааг ганц удаа биш үе үе зохион байгуулж байвал илүү үр дүнтэй ажил болно.

БЗД-ийн XVI дугаар хорооны иргэн Э.Цоож: Энэ хямдралыг зорин ирж үйлчлүүлж байна. Махны хямдарсан худалдаа жинхэнэ нүдээ олжээ. Миний тухайд бусад бараа бүтээгдэхүүн хэдэн төгрөгөөр яаж хямдарсныг мэдэхгүй байна. Зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэвээрээ байх шиг харагдлаа.

ТҮК-ийн ажилчдыг шагналаа

Нийслэлийн өдрөөр ТҮК-ийн ажилчдыг шагнаж урамшуулсан юм. Өмнө нь ТҮК-ийн 16 хосыг гэрлэх ёслолын ордонд хурим хийлгэж бэлэг барьсан бол хямдралтай худалдааны үеэрдулаан нэхий дээл, гутлыг есөн хүнд бэлэглэсэн юм. Ингэхдээ дүүрэг бүрээс ажлаараа тэргүүлэгчдийг шагнасан юм.Мөн хямдралтай худалдаанд оролцохоор ирсэн иргэдийн дунд сугалаат урамшууллыг мөн зарлалаа. “Таван богд” ХХКгэхэд 374 азтан тодруулсан бол бусад компиануд 500 мянгаас дээш нэг сая төгрөгний азтанг шалгаруулж нэрийн бараа бүтээгдэхүүнээрээ шагнасан юм.

Их хотын хямдралыг задгай талбай дээр зад хямдарлаа гэж ойлгосон. Тэр хэрээрээ найман настай балчраас наян настай буурлууд хүртэл ирсэн байв. Бэлэн хувцас, ноолуур , нэхий, хүнс, ундаа, мах гээд дутуу юмгүй хямдралыг зохион байгууллаа. Харин тэнд зад хямдарсан буюу 50 хувь хямдарсан бараа бүтээгдэхүүн цөөхөн харагдсан.

Монгол брэндийг дотооддоо үйлдвэрлэсэн хөнгөн үйлдвэрийн “Exclusive” үйлдвэрийн бараа 50 хувь хямдарсан байсан.Эмэгтэй хүрэм 380 мянгаас 190 мянга, эрэгтэй богино хүрэм хямдраад 140 мянга, таван мянган төгрөгийн богино ханцуйтай цамц 3000 төгрөг болж хямдарсан байв. Цахилгаан бараа бас худалдаалагдаж байсан.

“Дархан нэхий” хамгийн их хямдарчээ

Чингисийн талбайдурьд өмнөх жилүүдэд эрэлттэй байсан“Дархан нэхий” төрөл бүрээрээ зарагдаж байсан. Гурав хүртэлх насны охид хөвгүүдийн нэхий дээл 165-230 мянган төгрөгийн үнэтэй байсан бол томчуудын дээл 500 мянган төгрөгөөс дээш үнэтэй байсан. Иргэдэдноолуурыг нийлэг эдлэлтэй хослуулан хүүхдийн хувцас үйлдвэрлэсэн нь талархалтай хандаж байлаа. Зарим иргэд бүр дахиад 10 хувь хямдруулж болохгүй юм уу гэж байв. Мөн “Говь” ХХК ноолууран бүтээгдэхүүнээрээ энэ хямдралд оролцсон юм. Иргэд ноолууран бүтээгдэхүүн хэр зэрэг хямдарсныг мэдэгдэхгүй байна. 60 хувь хямдарна гэж хаяг хадсан мөртлөө нэг ч бараа бүтээгдэхүүн тэгж хямдраагүй байна гэж өөр хоорондоо ярьцгааж байв.Харин“Чансаа” гутлын дэлгүүр мөн 10-50 хувь хямдрал зарласан гэх боловч үнэтэй гутлыг худалдаж авах хүн цөөхөн харагдаж байв. Ихэнхи хүмүүс үзээд л өнгөрч байсан.Зарим талаараа зад хямдрал маань нүдээ олоогүй нь харагдаж байлаа.

“Найрсаг Улаанбаатар” цомгийн нээлт болов

Нийслэлийнхээ түүхт ойн баярыг тохиолдуулан эх орон нийслэлээ магтан дуулсан дуучид, хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн дээж “Найрсаг Улаанбаатар” нэртэй цомгийн албан ёсны нээлтийг мөн энэ өдөр хийсэн юм. Энэхүү цомгийн дээжийгхямдралд хүрэлцэн ирсэн иргэдэд бэлэглэсэн юм. Мөн нээлтийн үйл ажиллагаанд дуучид ая дуугаа өргөн нийслэлчүүдтэйгээ хамт баяраа тэмдэглэсэн юм. Нийслэл хотын түүхт 374 жилийн ой ёслол төгөлдөр болж “Их хотын хямдралтай”-гаар онцлог тэмдэглэн өнгөрүүллээ.

Б.Анхтуяа

Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ