Гвинет Пэлтроу хамгийн сайхан эмэгтэйгээр тодров

Америкийн жүжигчин Гвинет Пэлтроуг “Пипл” /People/сэтгүүл оны хамгийн үзэсгэлэнтэй сайхан эмэгтэйгээр тодруулжээ. “Хэн нэг нь надаар тоглож байна  хэмээн би бодож билээ. Би “Пипл” сэтгүүлийн газраас надад ирүүлсэн электрон захидлыг гурвантаа уншсан ч нэг л итгэж өгөхгүй байсан” гэж  Гвинет Пэлтроу өөрт нь “сайхан бүсгүй”-н  титэм  хүртээснийг  мэдээд хамгийн түрүүнд ингэж ярьсан байна.

Би гэртээ голдуу  жинс,футболкан цамцтай байдаг, гоо сайхны бүтээгдэхүүн бараг хэрэглэдэггүй гэж “Сэтгэл алдарсан Шекспир” кинод тоглосноор “Оскар”, “Алтан глобус” шагнал хүртсэн 40 настай жүжигчин хэлжээ.  Долоо хоногийн таван өдөрт нь хичээллэдэг тусгай төрлийн дасгалын  систем намайг залуу харагдуулахад тус болдог гэж тэр дурдсан байна.Жүжигчний нөхөр нь  Британийн хөгжимчин Крис Мартин бөгөөд тэд найман настай охин, долоон настай хүүтэй.

“Пипл” сэтгүүлийн жагсаалтад Пэлтроугаас гадна жүжигчин Керри Вашингтон, Дрю Бэрримор, Женнифер Лоуренс, Жейн Фонда нар оржээ.  2012 оны “Пипл” сэтгүүл дуучин Бейонсег оны хамгийн сайхан бүсгүйгээр тодруулсан юм. Сэтгүүлийн тусгай дугаар баасан гарагт АНУ-д худалдаанд гарчээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ