Газ үнэртэж байгаад хордож нас баржээ

Багануур дүүргийн "Гүн Галуутай" боловсрол цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч 14 настай эрэгтэй М нь газ үнэртэж, улмаар хордлогод орж нас барсан хэрэг гарчээ.

Тэрээр дүүргийнхээ гуравдугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрээс уг хийн бортогыг худалдан авсан аж.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь хий үнэртэж, хордлогод орж амьсгал нь бүтэж, нас барсан болох нь тогтоогдсон байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ