ГССҮТ-ийн эмч нар жагсахаар цуглажээ


ГССҮТ-ийндаргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж буй тус эмнэлгийн эмч нар өнөөдрийн дотор томилгоог цуцлахгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Тиймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн эмч нартай өнөөдөр уулзжээ. Уулзалтын үеэр эмч нарын зүгээс дээрх шаардлагаа тавьсан бөгөөд асуудлыг шийдвэрлэхээр өдгөө Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн яамны холбогдох ажилтнууд, ГССҮТ-ийн удирдлагууд болон ажил хаялт, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж буй эмч нарын төлөөлөл уулзалдаж байна. Тэд одоо ГССҮТ-д хуралдаж буй бөгөөд хурлын шийдвэр үдээс хойш гарах гэнэ.
Мөн яг одоо ГССҮТ-ийн эмч, ажилчид ЭМЯ-ы гадаах талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар цуглаад байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ