Ан Сан Сү Чи хэвлэлийнхэнтэй уулзана


АОХН-ийн сайд нарын долдугаар бага хурлын хүндтэй бас олны анхаарлын татаж буй төлөөлөгчдийн нэг нь Мьянмарын ардчиллын төлөө нэртэй тэмцэгч, Нобелийн шагналт, Үндэсний Лиг намын тэргүүн, хатагтай Ан Сан Сү Чи.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монголд ирж, ирэх мягмар гараг буюу 30-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтран Төрийн ордонд лекц уншина.
Мөн 30-ны өдрийн орой 17.00 цагаас Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийнхэнтэй уулзаж ярилцах ажээ.
Хэвлэлийн бага хуралд оролцох хэвлэл мэдээллийн байгуулага, сэтгүүлчдийн нэрс, хатагтай Ан Сан Сү Чи-д тавих асуултыг өнөөдрийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанд авах гэнэ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ