110 дугаар бүрэн дунд сургууль "Оюуныг эрхэмлэгч-салбартаа тэргүүлэгч" сургууль боллоо


Монголын Оюун ухааны хөгжлийн академиас “Ажилтай, орлоготой Монгол хүн” аяны хүрээнд улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, тухайн салбарынхаа үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, амжилт дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлсэн, оюун ухааны хөрөнгө оруулалт хийж байнгын тогтвортой жигд ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэнийг тус академийн “ДЭЭД ШАГНАЛ”-аар жил бүр шагнадаг уламжлалтай юм байна. Энэ жилийн шагналын эзнээр ШШГЕГ-ын харьяаХорих 411 дүгээр ангийн дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургууль шалгарч тус академийн “ДЭЭД ШАГНАЛ” болох “Оюуныг эрхэмлэгч-салбартаа тэргүүлэгч шилдэг үнэлгээтэй сургууль” болж тус ангийн дарга хошууч З.Мөнх-Эрдэнэ “Оюуныг эрхэмлэгч-бидний бахархал итгэл хүлээсэн шилдэг удирдагч”-аар шалгарч, өргөмжлөлийн эзэн боллоо. Уг өргөмжлөлд Монгол Улсын төрөөс баримталж буй боловсролын талаарх бодлогыг салбартаатасралтгүй, жигд ажиллагааг хангаж, өсвөр хойч үеийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буйг онцлон тэмдэглэжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа10 дугаар сарын 27-ны өдөр болсон байна. Түүнчлэн уг шагналын эздийг төрийн захиргааны төв байгууллагуудын мэдээлэлд тулгуурлан ТББ-уудын хамтарсан судалгааны дагуу мэргэжлийн байгууллагуудын үнэлэлт, дүгнэлтийг үндэслэн тодруулдаг ажээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ