Байгаль орчны зөвлөгөөн болов

“Байгаль орчны салбарын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах ажлын хэсэг”-ийн ээлжит зөвлөгөөн өчигдөр боллоо. Гишүүдой, ус, амьтан ургамал, аудит, нөхөн сэргээлт, цэвэр технологи, тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр БОНХЯ, мэргэжлийн байгууллага, ИНБ,хувийн хэвшлийнхэн хамтран хийсэн хэлэлцүүлгүүдийн үр дүнг ярилцав. Найман удаагийн хэлэлцүүлэгт байгаль орчны салбарын мэргэжлийн байгууллага, ИНБ, хувийн хэвшлийн төлөөлөл идэвхтэй оролцож, хамтын ажилагаагаа цаашид илүү бодитой, хүнд сурталгүй, шуурхай, үр өгөөжтэй явуулахын тулд анхаарах асуудлыг зөвлөмж хэлбэрээр гаргасан байна. Зөвлөмжид тусгагдсан саналуудыг цаашид хэрхэн нэгтгэж, хэрэгжихүйц үйл ажиллагаа болгох чиглэлээр Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд ажлын хэсгийнхэнд тодорхой үүрэг өглөө.
Үүнд ирэх сард болох Үндэсний форумын үндсэн илтгэлд тодорхой саналуудыг нэгтгэх, БОНХЯ-наас мэргэжлийн байгууллагад олгодог өвшөөрөл, лицензийг аль болох хялбар, шуурхай байдлаар олгох санал боловсруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх чиглэлээр гарсан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд БОНХЯ-наас хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрийн жагсаалт гаргах, Концессийн гэрээгээр хийгдэх үйл ажиллагааны жагсаалт гаргах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэхэд эрх зүйн орчинд оруулах өөрчлөлтүүдийн саналыг нэгтгэх, төрийн үйлчилгээг хэрхэн боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах, байгаль орчны салбарын мэргэжлийн байгууллага, ИНБ, хувийн хэвшлийн чадавхийг дээшлүүлэх тодорхой саналуудыг бэлтгэх, төрийн зарим чиг үүргийгхувийн хэвшилд шилжүүлэх боломжуудыг гаргаж тавих, төрөөс байгаль орчны салбарын хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэх боломжуудыг дэвшүүлэх зэрэг асуудал багтжээ.
Ажлын хэсгийн гишүүд ярилцсаны эцэст ирэх сарын 15-нд “Ногоон хөгжлийн төлөөх төр, хэвийн хэвшлийн түншлэл” онол, практикийн бага хурал зохион байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү хурлаар төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа нэгдмэл явуулах бодлогоо ярихаас гадна байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй хувийн хэвшлүүд үйл ажиллагааныхаа чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл солилцоно.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ