“Магнай трейд” компанийн машин ноцтой осол гаргалаа


Өчигдөр 13.00 цагийн үед Баянгол дүүргийн Тасганы овооны уулзвар дээр долоон автомашин мөргөлдсөн ноцтой осол гарав. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ч автомашинд зорчиж явсан хүмүүс бага зэргийн бэртэл авчээ.
Осол “Магнай трейд” компанийн буруугаас болж гарчээ. Тодруулбал, тус компанийн 55-45 УНЯ улсын дугаартай “Норд бенз” шатахуун түгээх автомашины тоормосны хий алдагдсанаас урдаа явж байсан долоон автомашиныг мөргөсөн байна. Осол гаргасан автомашин их хэмжээний шатахуун тээж явсан гэнэ. Мөргөлдсөн долоон автомашинаас хоёр суудлын тэрэгний урд, хойд хэсэг ихээр гэмтсэн байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ