ҮТЕГ-ын дарга асан Ж.Батбаярын хэргийг хэрэгсэхгүй болголоо

Татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаярт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгж байгууллагуудыг татвараас чөлөөлсөн, бултуулсан, авлига авсан гэсэн зүйл ангиар буруутгаж шалгаж байсан юм. Хэргийг АТГ-аас Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлж, Мөрдөн байцаах албанаас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан. Харин прокурорын газраас хэргийг хянаж, Ж.Батбаярын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ