ГССҮТ-ийн эмч нарын дунд нууцаар санал хураахаар боллоо


ГССҮТ-ийн даргаа Ц.Энхбаярыг томилсоныг эсэргүүцэж, тус эмнэлгийн ажилчид жагсаал цуглаан зохион байгуулаад буй. Мөн тус томилгоог цуцлахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ ч мэдэгдсэн. Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хуралдаж, шийдвэрт хүрлээ. Тодруулбал, гэмтлийн эмнэлгийн нийт ажилчдын дунд даргаа хүлээн зөвшөөрөх эсэх талаар нууц санал хураалт зохион байгуулах, санал хураалтаар гарсан үр дүнг хоёр тал шууд хүлээн зөвшөөрөх шийдвэрийг гаргасан байна. Тиймээс ГССҮТ-ийн ажилчдын дунд нууц санал хураалт явуулах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа бөгөөд санал хураах комиссыг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ