Оршин суугчид руу 100 гаруй "Эм Си Эс"-ийн хамгаалагч дайрчээ

“ЭМ СИ ЭС” КОМПАНИ “ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН”-Ы ГУРВАН ГА ГАЗРЫГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВЧЭЭ
Сүхбаатар дүүргийн I хороо Гэрлэх ёслолын ордны зүүн талд байрлах Олимпийн гудамжны есдүгээр байрны барилгад цууралт гарсан нөхцөл байдлын талаар манай сонин мэдээлж байсан. Энэ байрны урд “Эм Си Эс” компанийн барилга баригдаж байгаа билээ. Байрны оршин суугчид барилгын үйл ажиллагаа явуулахгүй гэж эхэлснээс хойш тэмцээд дийлэхгүй байгаа аж. Өчигдөртус байрны оршин суугчид барилгын ажлыг явуулахгүй гэж зуурмагын машиныгоруулахгүйгээрхашааны хаалгыг хаасан байна. Гэвч “Эм Си Эс” компанийн хамгаалагчид хүч түрэн оршин суугчдыг зодож, зуурмагын машинаа оруулжээ.
“Эм Си Эс” компанид хариуцлага тооцох хэрэгтэй байна
Болсон нөхцөл байдлын талаар Олимпийн гудамжны есдүгээр байрны оршин суугч Ч.Тунгалагаас тодрууллаа.
-“Эм Си Эс” компанийн хамгаалагчид хүч түрэн оршин суугчдыг зодсон гэж байна. Ямар шалтгаанаар зодсон юм бэ?
- Бид “Эм Си Эс” компанийн барьж байгаа барилгын үйл ажиллагааг эсэргүүцэж, хашааны хаалгыг нь хаасан юм.
Гэвч компанийн 100 гаруй хамгаалагч оршин суугчид руу дайрч зодсон. Байрны оршин суугчид“Эм Си Эс” компанийн баригдаж байгаа барилгын талбай руу ороогүй. Харин нийтийн эзэмшлийн талбай дээр зогсож байхад иргэд рүү хүч түрэн зодож, хашааны хаалгыг онгойлгосон юм.Одоо барилгын ажлаа явуулж байна. Баригдаж байгаа барилга манай байрнаас хоёр метрын зайтай байгаа. Энэ барилга нь маш өндөр учраас оршин суугчдын нарыг хааж байна. Бизнесын ажил хийж байгаа бол түүний цэвэрхэн хийх хэрэгтэй шүү дээ. “Эм Си Эс” компанийн баян байж болно. Гэхдээ аливаа зүйл хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Энэ улсад хууль засаглал байхгүй юм шиг ханддаг байдлаа болих хэрэгтэй. Мөнгөтэй гээд бүх зүйлийг мөнгөөр шийдэж болохгүй шүү дээ. Ер нь “Эм Си Эс” компанид хариуцлага тооцох хэрэгтэй байна.
-Баригдаж байгаа барилгаас болж танай байранд цууралт үүссэн байгаа. Цууралтын хэмжээ нэмэгдэж байна уу?
-Цууралт үүсчихсэн байгаа.Тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Бид үнэндээ аймшигтай газар амьдарч байна.
Ерөнхийлөгч асан П.Очирбатын садангийн хүмүүс шинэ байранд амьдарна
Олимпийн гудамжны есдүгээр байрны оршин суугч Н.Батчулуун ийн өгүүлэв.
-“Эм Си Эс” компанийн ямар зориулалтынбарилга барьж байгаа юм бол?
-Өнгөрсөн 2012 онызун Ерөнхийлөгч асан П.Очирбатын байрыг нуураагаад барилгын ажлыг эхлүүлсэн. Буурин дээр нь 23 давхар барилга баригдаж байгаа гэсэн.1-5 давхарт ньхудалдаа үйлчилгээ, 6-20 давхарт нь оффисын чиглэлийн гэсэн юм. Харин 21-24 давхар нь орон сууцын зориулалттай гэж байна лээ. Бас байр баригдсаны дараагаар нь Ерөнхийлөгч асан П.Очирбатын хамаатан садангийн хүмүүс амьдрах юм байна лээ. “Эм Си Эс” компани дандаа нийтийн эзэшлийн зам талбайд барилгын ажил явуулдаг. Энэ байдлаа болих хэрэгтэй. Тухайлбал, энэ баригдаж байгаа барилга нь “Гэрлэх ёслолын ордон”-ы гурван га газрыг дур мэдэн авсан гэсэн. Мөн энэ ордны урд талын замын урсгалыг ямар зөвшөөрөлгүйгээр хааж барилгын тоног төхөөрөмжөө байрлуулан бүтэн сар болсон. Гэтэл энэ хугацаанд хэн ч анхаарлаа хандуулаагүй. Иймээс барилгын ажлыг хянаж байх хэрэгтэй байна.
-Та бүхэн Нийслэлийн газрын алба болон холбогдох газарт нь хандаж үзсэн үү?
-Манай оршин суугчдад хандаагүй газар гэж байхгүй. Газрын алба, яам болон бусад холбогдох бүх газарт хандсан. Гэвч манайх мэдэхгүй гээд нэг нэг рүүгээ явуулаад байдаг юм.
“Эм Си Эс” компанийн нийтийн эзэмшлийн талбай руу орж эхэлсэн үе
“Эм Си Эс” компани нь 1990-оос эхлэж газрын маргаан дэгдээж эхэлж ээ.Оффисын байр барих гэж Драмын театрын хажууд дахь цэцэрлэгийн мод бут зүлгийг устгаж барьсан. Үүний дараа дэлхийд сүлжээтэй хамгийн дээд зэрэглэлийн гэх “Шангри Ла” зочид буудлыг барих гэж байгаагаа зарлаж, нийслэлийн төв талбайн зүүн тал буюу Дуурь бүжгийнтеатрын урд талын цэцэрлэгт хүрээлэнг нурааж барилгынхаа хашаан дээр зочид буудлын зураг тавихад иргэд бас эсэргүүцэж байжээ. Нэг мэдэхэд “Централ тауэр” гэсэн нэртэй оффисын түрээсийн байр сүндэрлэсэн. Гэтэл хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч асан П.Очирбатын байрыг худалдан авч, байрыг нураажээ. Харин өнөөдөр энэ газар дээрээ 24 давхар оффисын байрыг барьж байна. Гэхдээ барилга барихдаа “Гэрлэх ёслолын ордон”-ы гурван га газрыг авчихсан байгаа юм. “Эм Си Эс” компанийн нийтийн эзэмшлийн талбайг аалзны тор мэт авч байна. Энэ компанийн дураараа авирлалт цааш үргэлжилбэл хэдэн жилийндараа нийслэлийн иргэд өөрсдийн гэсэн эзэмшлийн талбайгүй, дуугарах эрхгүй болох нь ээ.
Н.Алтанцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ