Гэмтлийн эмнэлэг одоо л нэг "ажиллана"

Өчигдөр Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцсэн эмнэлгийн эмч, ажилтнуудын асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайдын зөвлөл ГССҮТ-д ажилласан юм.
Ингээд эмч, ажилтнуудын дунд нууцаар санал хураалт явуулахаар шийдсэн бөгөөд эцсийн дүнд Ц.Энхбаярыг огцруулахаар болжээ.
Даргынхаа томилгоог хууль бус гэж үзсэн тус эмнэлгийн эмч, ажилтнууд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлж, ажил хаялт зохион байгуулж, 182 ажилтан халагдах өргөдлөө өгөөд байсан юм.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ