Б.Билгүүнзаяа эхний тавд шалгарчээ

“Miss Asia Pacific World 2013″ тэмцээн энэ сарын 15-30-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулагдаж, тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Б.Билгүүнзаяа оролцсон юм. Тэрээр тэмцээндээ амжилттай оролцож, эхний тавд шалгаран тусгай байрын шагнал хүртжээ. Б.Билгүүнзаяа нь загвар өмсөгч Х.Бадамгэрэлийн шавь билээ. Өдгөө 19 настай тэрээр “Монголын сайхан бүсгүй-2011” тэмцээний дэд байрын эзнээр шалгарч байв. Тавин орны 50 сайхан бүсгүй гоо сайхан, авьяас чадвараараа өрсөлдсөн “Miss Asia Pacific World 2013″ тэмцээний тэргүүн байрын титмийг Энэтхэгийн гоо бүсгүй Шристи Рана хүртсэн бол дэд байранд Египт, гутгаар байранд Казахстан, дөтгөөр байранд Оросын гоо бүсгүйчүүд тус тус шалгарчээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ