Өнөөдөр болох үйл явдал

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, "Пентатоник" наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд" 15 дахь тоглолтын хэвлэлийн хурал UBS Телевиз дээр 15:00 цагт болно.

-21 аймгийн мэргэжилтнүүд, "Багшийн мэргэжил дээшлүүлэх институт"-ээс 12 цагт хэвлэлийн хурал зарлажээ. Энэ хурлаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх" хөтөлбөр хэрхэн өрнөсөн, мөн цаашид хэрхэн ажиллахаа нийтэд танилцуулах юм байна. Хэвлэлийн хурал "Puma imperial" зочид буудлынхоёр давхарт болох юм байна.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар Төрийн ордны "Г" танхимд мэдээлэл хийнэ.

-12:00 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн Олон нийтийн мэдээллийн төвд Төрийн байгуулалтын байнгын хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо, Конред Аднерийн сангаас орон нутгийн иргэдийн аж амьдрал, орон нутгийн ИТХ-ын тулгамдсан асуудлаар бүх орон нутгийн төлөөлөл оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ