Сургуулийнхаа цонхоор үсэрчээ

БГД-ийн 20-р хорооны Хар хорин зах дээр явж байсан иргэн 26 настай эмэгтэй Э-гийн цүнхнээс түрийвчтэй бэлэн биет 260,000 төгрөг алдагджээ. Хэргийг 14 настай эрэгтэй М гэгч нь хулгайлсныг шуурхай илрүүлэн БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Мөн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны 119-р сургуулийн хичээлийн байрны гурван давхрын цонхоор 16 настай эмэгтэй С нь үсэрч гэмтсэн хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ