Хятад иргэд бодлогоор Монголд орж ирдэг нь илчлэгдэв

Өнөөдрийн байдлаар Монголд хичнээн хятад иргэн ажиллаж, амьдарч байгааг албаны хүмүүс хэлэхдээ засгийн газраас тогтоосон квотоор тогтоодог гэсэн.

Гадаадын иргэн харьяатын газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч н.Пунцагийн хэлж буйгаар Гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуулинд Монгол Улсад оршин суух гадаадын нийт иргэдийн тоо Монголын хүн амын гурван хувиас илүүгүй, тэр дундаа нэг улсын иргэд нэг хувиас хэтрэх ёсгүй гэж заасан байдаг аж. Хэрвээ энэ тооноос хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрнэ гэж үздэг байна. Гэтэл бодит байдал дээр энэ хуулийн заалт хэрхэн мөрдөгддөг бол. Өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт хятад ажилчид нарсан вандан дээр налайж сууна.

Өнөөдөр манай улсын арьс шир, тоосгоны үйлдвэр, барилга, уул уурхайн салбар зэргийг хятад ажилчид л ажиллуулж, дийлэнх нь хятад эзэнтэй болж, хятадын мөнгөөр санхүүжиж байна. Гэтэл эх нутагтаа суугаа 54 мянган монгол залуу ажилгүй байгааг статистик харуулав.

Одоогоор манайд БНХАУ-ын 24916 иргэн байна гэсэн тоог албаны хүн бидэнд хэлсэн юм. Гэтэл манай улсын хүн амын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хятад иргэд манайд байна гэсэн албан бус судалгааг төрийн бус байгууллагууд хийсэн байна. Тухайлбал Төв аймгийн Сэргэлэн суманд хоёр мянга гаруй хүн амтайгаас 210 хятад иргэн ажиллаж амьдардаг гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ мэтчилэн нэг сумын иргэдийн 10 хувьтай тэнцэх хэмжээнийхятад иргэд Монголд суурьшаад байгаа нь нууц биш юм. Гэтэл албаныхан цаасан дээр бичсэн тоогоо бидэнд мэдээлээд сууж байна.

Саяхан Хятадын “Бээжин ньюс” сонины сэтгүүлч Хун И-гийн бичсэн нийтлэл олны анхаарлыг татлаа. Тэрээр БНХАУ иргэдээ бодлогоор Монгол Улс руу явуулдаг гэсэн утгатай нийтлэл бичсэн байв. Тодруулбал БНХАУ-ын засгийн газар Монгол руу явж байгаа иргэддээ долоон мянган ам долларын тэтгэмж өгч явуулдаг гэнэ. Тэр хятадууд нь ийнхүү баян хятадын дүр эсгэн манай улсад орж ирээд харлаж, монгол охидтой сууж, хятад цусыг монголд түгээх зорилготой гэх.

Энэ хэрвээ үнэхээр үнэн бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд, цаашлаад монгол хүний удмын санд ноцтой нөлөөлнө гэдэг нь ойлгомжтой. Нөлөөлөөд ч эхэлчихсэн байгаа нь санаа зовоох асуудал болжээ. Манай эрхэм төрийн түшээд анхааралдаа авах цаг болжээ.

Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хоньминийх гэдэг үгтэй утга дүйх нөхцөл байдал өнөөдөр манайд нүүрлээд байна. Хятадууд Монголын барилгын салбарыг бүхэлд нь эзэрхийлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хамгийн гол нь эдгээр хятад ажилчид төрөлх нутагтаа хүн алсан, хүчин хийсэн гэх мэт нарсанд багагүй хугацааг өнгөрөөж шороон түмэн хүн амынхаа дунд багтах шингэхгүйдээ тулсан нийгмийн хүнд гарууд байдаг гэх сураг чих дэлддэг. Түүнчлэн гагцхүү барилгын салбараар үл барам өөрсдөдөө зориулан хоолны газруудыг олноор бий болгож, цаашилбал томоохон худалдааны төвүүдийн лангууг хүртэл тэд эзэгнэжээ. Эрдэс баялагтай ордуудыг маань булаасан тэд монгол хүний ажлын местийг булааж, удахгүй газар нутаг, дараагаар нь эмс охид нь манайх гээд сууж байхыг үгүйсгэх арга алга.

Монгол хүний үнэ цэнэ алдагдаж, монгол монголоо голж эхэлсэн нь үндэстэн даяараа сул дорой байгаагийн нэг илрэл. Хятадуудын хөдөлмөрийн бүтээмж сайн энээ тэрээ гээд элэг нэгт ахан дүүсээ голж шилэх юм. Яачихсан улс гэр болохоороо ард иргэдээ харийнхнаас дорд үздэг байна аа. Ганц барилга ч гэлтгүй хөдөө орон нутагтхаа сайгүй хятадууд дүүрчихэж. Би өнгөрсөн зун Увсад очиж хэд хоног амарсан юм л даа. Увс руу явах онгоцны нэг талын зардал л гэхэд 200000 шүү дээ. Тэгэхээр машинаар сажилахаас өөр аргагүй. Бүр хэдэн хоног сажилна шүү дээ. Нэг үеээ бодвол зам сайжирсан л байна билээ. Гэхдээ л хангалтгүй санагдсан. Аятай эвтэйхэн шиг л явахгүй бол машин тэргээ ч эвдэж мэдэхээр үнэхээр хэцүүхэн зам хэдэн зуун км үргэлжилж байна лээ. За жаахан хадуурчихлаа. Хамгийн гол нь замд зам засварын ажил хийж байгаа бололтой баахан хятад бичигтэй машин, хятад нөхдүүд. Би ч эхэндээ тэднийг хятад гэж мэдэхгүй манай монголчуудл ажиллаад байгаа юм байна гэж бодсон чинь үгүй шүү. Ямартай ч миний харснаар тэндэхийн хятадууд ихэнх нь согтуугаар ажлаа хийдэг юм шиг л харагдсан. Нэг л их дайвалж гуйвалсан улсууд явж байна билээ. Тэдний хөдөлмөрийн бүтээмж өндөр байгаа ч юм билүү үгүй ч юм бил үү. Хэн мэдэхэв.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ