Загвар өмсөгч Б.Билгүүнзаяа тусгай байр эзэлжээ

"Андра" агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тавдугаар байрт шалгарч тусгай байрын шагнал хүртжээ.

Тэрээр дөнгөж 19 настай бөгөөд “Монголын Сайхан бүсгүй-2011” тэмцээний дэд байрын эзэн юм.

50 орны гоо бүсгүйчүүд авьяас чадвараараа өрсөлдсөн “Miss Asia Pacific World 2013″ тэмцээний тэргүүн байрын титмийг Энэтхэгийн гоо бүсгүй Шристи Рана, дэд байрыг Египет, гутгаар байрыг Казахстан, дөрөвдүгээр байрыг Оросын гоо бүсгүйчүүд хүртжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ