Н.Энхбаяр ялаас чөлөөлүүлэх хүсэлтээ гаргажээ

 Гурван шатны шүүхээс хорих ял сонсон Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гаригт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Эрүүл мэндийн яам, Улсын Ерөнхий прокурорын газарт хүсэлт гаргажээ. Хүсэлтэд “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комиссын хувьд удаа дараагийн дүгнэлтээрээ эрүүл мэндийн  шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж, намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна.
Мөн миний биеийг мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсныг харгалзан үзэхийг хүсч байна. Н.Энхбаяр” гэжээ.

Түүний гаргасан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ