"Эм Си Эс"-ийн барилгын үйл ажиллагааг зогсоолоо

"Эм Си Эс" компанийн барилгын үйл ажиллагааг зогсоож, лацадлаа. Хэрвээ дахиж үйл ажиллагаа явуулбал хуулийн дагуу дараагийн арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтаас анхаарууллаа. Сүхбаатар дүүргийн I хороо Гэрлэх ёслолын ордны зүүн талд байрлах Олимпийн гудамжны есдүгээр байрны барилгад цууралт гарсан нөхцөл байдлын талаар манай сайт мэдээлж байсан. Энэ байрны урд “Эм Си Эс” компанийн барилга баригдаж байгаа билээ. Байрны оршин суугчид барилгын үйл ажиллагаа явуулахгүй гэж эхэлснээс хойш тэмцээд дийлэхгүй байгаа юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ