Н.Энхбаярын эмч ШШГЕГ-т хандлаа

Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал өчигдөр эрс муудаж, хууль хүчнийхэн болон намынхныгаа ихэд сандаргасан. Харин өнөөдөр тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Баясгалан Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар ШШГЕГ-т ханджээ.

Төрийн тусгай хамгаалалтын хуулийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар томилогдсон зөвлөх эмч нарын баг үзлэг хийж дүгнэлтийг ЭМЯ-д хүргүүлдэг байна. Эмч нарын баг Н.Энхбаярыг гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг удаа дараа хийж байгаа. Тиймээс зохих хуулийн дагуу Н.Энхбаярын амь насанд аюулд учирч болзошгүй болоод байгаа учраас өвчний түүхийн хуулбарыг ТГГ-ын нэгдсэн эмнэлгийн Хөдөлмөр магадлалын  комисст ийнхүү шилжүүлж байгаа аж.

Н.Энхбаяр нь өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ний өдрөөс эхлэн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт эмчлэгдэж байгаа билээ. 

Б.Чимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ