Г.Баасан ерөнхий сайдын "зуудаг" нь болжээ

Цаг цагаараа байдаггүй ээ гэж. Шар торгон дээлийнхээ нударгыг эргүүлэн цагдаа заамдаж, тэмцлээ илэрхийлж явсан МЧАХ-ны тэргүүн Г.Баасан одоо төрийн ордноор гүйдэлтэй болчихжээ. Тэмцлээ хоёр өрөө байраар үнэлүүлж “томоожсон” Г.Баасан улс төрд хүч үзэхээр шийдэж магистрт сураглцангаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт сайн дураараа өргөдлөө өгч, цалингүй зөвлөх нь болсон.
Тэгвэл сүүлийн үед болчимгүй үгнээсээ болж байнга шахам шүүмжлэлд өртөж байдаг Ерөнхий сайд маань элдвийн шүүмжлэлд хариуг нь тов хийтэл барьчихдаг, араас нь хэрүүлийн шинжтэй үгс зайгүй шахам асгадаг болоод буй нь Г.Баасан зөвлөхийнх нь ажлын үр дүн гэлцэх болж.
Ийнхүү Засгийн газрын тэргүүний “хэрүүл уруул”-ын зөвлөх хэмээгдэх болсон Г.Баасан хатагтайн дургүйг сүүлийн үед Ж.Батзандан гишүүн ихээр хүргэх болжээ.
Энэ байдлыг нь жиргээчид зуудаг нохой эзнийхээ өөдөөс дуугарсан нэгний өөдөөс хуцаж эхэллээ хэмээн донжтой тайлбарлажээ.
Нэгэн үе эрх баригчдын эсрэг, гудамжинд мөр зэрэгцэн жагсаж явсан Ж.Батзанданг Г.Баасан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан элдвээр доромжилсон нь саяхан. Хариуд нь залуу гишүүн юу ч хэлээгүй ч энэ явдал олны анхааралд өртөж, “Баасан ахын өдөр Баасан авгай амилдаг” хэмээх хэлц төрийн ордны хонгилоор гүймэгхэн байдаг болжээ.
Учир нь баасан гариг бүрт чуулганы танхимд Ерөнхий сайдын өөдөөс овоо үг дуугарсаных нь төлөө Ж.Батзандан, Г.Баярсайхан, Г.Уянга нарын нөхдүүдийг хэвлэлүүдээр дамжуулан элдвээр муучилж, доромжилсон мэдээллүүд хөвөрч түүний ард Н.Алтанхуяг, Г.Баасан нар байгаа нь илт.
Тиймээс тэмцэгч Г.Баасан эрх баригчдын өмнөөс боорлон дайрагч нэгэн болж хувирчээ гэхэд дэгсдэхгүй бизээ.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ