“Миний дуунууд” тоглолт 15 дахь жилдээ болно

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 15 дахь жилдээ ирэх сарын 07-09-ны өдрүүдэд “UB palace” –ийн концертын Их танхимд болно.

Тоглолтод Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан болон Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Камертон” хамтлаг, УДБЭЧ-ын бүжигчид, ЦДБЭЧ-ын бүжигчид зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөн барих юм.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ