Ж.Батбаярын хэргийг хэрэгсэхгүй болгоогүй гэв

Татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаярт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгоогүй гэлээ. Тодруулбал, энэ талаар УЕПГ-ын хэвлэлийн албанаас тодруулахад ““Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ“ гэж А.Жаргал гэгч нь үндэслэлгүй, худал, ташаа мэдээ нийтлүүлжээ. Ж.Батбаярт холбогдох хэрэгт нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгоогүй” гэв. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгж байгууллагуудыг татвараас чөлөөлсөн, бултуулсан, авлига авсан гэсэн зүйл ангиар буруутгаж шалгаж байгаа юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ