Монгол хүүхдүүд Хятадуудын эм тариа юм уу

Хүний мөс чанар муудаж, гэмт хэрэгтнүүдийн арга нарийссан гэж хэлж болохоор шинэ төрлийн гэмт хэрэг ажиглагдах болжээ. Эрүүл хүний санаанд багтамгүй ийм хэрэг хатан ухаантай гэгдэх монгол бүсгүйчүүдийн маань мөнгө олох арга болжээ. Тодруулбал монгол хүүхнүүд хэвлийдээ байгаа үрээ хятадуудад зарж мөнгө олдог болсон гэх.
Энэ мэдээлэл үнэн болохыг ч албаны эх сурвалж батлав. Энэ мэдээллийг авсан Хилийн тагнуулынхан ч хятад руу гарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг ажиглах ажиллагааг эхлүүлсэн аж. Гэтэл дөрвөн ч эмэгтэй хэвлийдээ хүүхэдгүй эргэж ирсэн байна. Тэдгээр эмэгтэйчүүдээс зарим нэгэн мэдүүлгийг авахад “Эрээнд явж байгаад зулбачихсан. Хүүхдээ аборт хийлгээд авахуулчихсан” гэж ярьжээ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
- Хятадад хүүхдээ зарсан гэх зургаан эмэгтэйг шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Үнэн үү?
- Хятадад хүүхдээ аваачиж зардаг гэх мэдээлэл байгаа. Гэвч гадны улсад үйлдэгдсэн гэмт үйлдлийг эрүүгийн хуулийн зүйлчлэлээр шалгах эрх бидэнд байхгүй.Тухайн улсад үйлдэгдсэн гэмт хэрэг тухайн улсын эрүүгийн хуулиар шийдэгдэнэ. Монгол Улсын хуулинд “өөр оронд гэмт хэрэг үйлчихээд Монгол Улсад ороод ирсэн манай улсын иргэнийг бид тухайн улсад ялыг нь эдлүүлэхээр хүлээлгэн өгөхийг хориглодог” заалт бий.Өөрөөр хэлбэл, бусад оронд өөрийн улсын иргэнийг ял эдлүүлэхээр шилжүүлэн өгч болохгүй гэсэн заалт байдаг. Улс нь иргэнээ хамгаалж буй том хэрэгсэл юм. Тэр хүн буцаж явахгүй нутагтаа чөлөөтэй амьдрана гэсэн үг. Тэгэхээр тэр хүний хийсэн хэрэг тухайн улсад л шийдэгдэнэ.
- Тэгэхээр тэдгээр эмэгтэйчүүдийг хуулийн байгууллагад шалгаж байгаа гэх мэдээлэл худал гэж ойлгож болох уу?
- Шалгах үндэслэлгүй. Харин энэ гэмт үйлдлийн анхны үүсвэр нь хаана юм бэ гэдгийг тогтоож болно. Тэр хүн өөрөө сайн дураараа хүүхдээ зарсан уу, бусад хүмүүс зуучилж заруулж байна уу гэдгийг бас шалгах ёстой. Хилтэй холбоотой, хил давж үйлдэгдэж байгаа хэрэг учир Тагнуулын ерөнхий газар харьяаллын дагуу шалгах учиртай гэлээ.
Хүн болох гэж эхийнхээ хэвлийд бүрэлдэн бойжиж, төрөөд л алуурчин хятадуудын гарт орж эрхтэний сэлгээнд явна гэдэг юутай харамсалтай.
Энэ бол анхаарахгүй байхын аргагүй том асуудал юм. Монголчууд харийн оронд зарцлагдаж, эх орондоо ч эзэн нь байж чадахгүй эрх мэдэлтнүүд нь хятадуудын гар хөл болж, эх орондоо амар амгалан амьдарч чадахгүй байхад дөнгөж төрж буй хөх толботой бяцхан монгол үр ийнхүү хохирч буй нь эмгэнэлтэй.
Гэтэл үүгээр зогсохгүй урд хөршид монгол хүүхэд алга болдог тохиолдол олон тохиолдох болсон гэнэ. Үр хүүхэдтэйгээ аялалаар, ажлаар урд хөршид явж байсан олон ч хүн үр хүүхдээ алдаж, шар махтайгаа хатаж яваа талаар сонсов. Нэг жишээ дурдахад нэгэн эхнэр нөхөр хоёр Эрээний түм түжигнэж, бум бужигнасан тэр зах дотор хүүхдээ хөтлөөд явж байтал гэнэт хүүхдийг нь хэн нэгэнгараас нь татаад аваад явчихсан гэнэ. Сандарсан аав ээж хоёр эргэн тойрноо хичнээн ажиглаж, хайгаад ч хүүхдээ олж чадаагүй байна. Бараагаа татаж аж амьдралаа дээшлүүлэх гэж эрээнийг зорьсон хоёр тэнд хамаг мөнгөө зарцуулан байж хүүхдээ хэдэн өдөр хайгаад ч олоогүй байна. Улмаар цөхрөнгөө барсан хоёр монголдоо ирсэн бөгөөд үнэхээр амьдрах утга учиргүй боллоо хэмээн ярьсан байсныг таньдаг ах маань надад хэлэв. Энэ бол үнэхээр бодит болсон зүйл.
Бас нэгэн жишээ дурдахад хүүтэйгээ Эрээнд бараа татахаар явсан нэгэн наймаачин монгол бүсгүй хүүхдээ Эрээний зочид буудлын өрөөнд үлдээгээд түр гараад ирж. Гэтэл тоглоод үлдсэн хүү нь орон дээр доошоо хараад хэвтэж байсан гэнэ. Ээж нь хүүгээ унтаж байна гэж бодоод эргээд ажлаа амжуулахаар гараад орой эргэж иртэл хүү нь унтсаар л байж.
Гайхсан ээж нь хүүгээ эргүүлтэл аль хэдийн амийг нь таслаад, дотор эрхтнүүдийг нь аваад, дотор нь юм чихчихсэн аймшигт хэрэг гарсан гэж бас л таньдаг наймаачин маань ярив. Үнэхээр ярьж, бичихэд гар эвлэмээргүй байгаа ч үүнийг олон нийтэд анхааруулж, дэлгэхээс өөр аргагүй, үнэхээр аймшигтай зүйл.
Монгол хүүхдүүдийн амь нас, эрхтэн өнөөдөр Хятадуудын тоглоом, залуу сайхан харагдахдаа ашигладаг эм тариа болоо юу. Энэ хэтэрсэн, даварсан байдлыг хаа хаанаа анхааралдаа авах цаг нь болсон мэт. Хичнээн монгол эцэг эг үр хүүхдээ Эрээний хар зах дээр алдаад, энэлэн шаналж байгааг тоолох аргагүй. Тиймээс энэхүү анхааруулгыг та бүхэндээ хүргэж, үр хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж байгаарай гэж захих гэсэн юм.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ