Улаанбаатарын өвөрмөц утаа

Агаарын бохирдол Монголчуудын тэр дундаа нийслэлийн иргэдийн "толгойны өвчин" болсоор олон оныг үдэв. Агаарын бохирдол аравдугаар сараас дараа оны гуравдугаар сар хүртэл дээд цэгтээ хүрдэг байна. Цээж хорсгож, хамар ам руу хайр найргүй орж байгаа энэ их хорт хий бидний эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлж байгааг хэлж мэдэхийн арга алга.

Ойрын хэд хоногт цас орсон тулдаа l цэвэр агаараар амьсгаллаа. За, тэгээд удахгүй хоёр гурван алхмын цаадах харагдахтай үгүйтэй униаран дунд алхаж, өдөр шөнөө ялгахаа байх цаг удахгүй дээ. Иймэрхүү байдалтайгаар он жилүүд урагшилсаар ирээдүй ч бүрхэг байнаа, бүрхэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ